Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШИЛДЭГ 10 АГЕНТЛАГИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2018-05-31

Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн, бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлсэн гурван яам, таван аймгийг шалгаруулан шагнасны нэгээр Дархан-Уул аймаг шалгарч ерөнхий сайдаас шагналаа гардан авсан. Тэгвэл өнөөдөр /2018.05.30/ энэхүү амжилттай холбоотойгоор Дархан-Уул аймгийн шилдэг 10 агентлагийг тодруулан шагнал гардууллаа. Шилдэг агентлагуудаар Монгол улсдаа салбарынхаа үзүүлэлтээр нэгдүгээр байраар эрэмбэлэгдэж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлж байгаа Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон төлөвлөгөөний биелэлтээрээ аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, салбартаа тэргүүн эгнээнд бичигдсэн аймгийн УЦУОШТ, Татварын хэлтэс, БОАЖГ, Биеийн тамир, спортын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, ЭЕШ-ын амжилтаараа улсдаа 3- дугаар байранд эрэмбэлэгдэж, боловсролын чанар үзүүлэлтээрээ сайшаагдсан БСУГ гэсэн нийт 10 агентлагийг шилдгээр шалгаруулан шагнаж өнгөрсөн жил гаргасан амжилтаа бататган илүү ихийг хүслээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%