Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ИТХ-ЫН СОНГУУЛЬТАН, АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ, СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2018-06-11

     Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан, ажилтнуудын уулзалт, спортын тэмцээн 2018 оны 06-р сарын 04-05-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
        Тус уулзалт, спортын арга хэмжээ нь баруун бүсийн аймгуудын НӨУЁБ-ын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, орон нутгийн НӨУЁБ-ын эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцох чухал ач холбогдолтай арга хэмжээ юм.
          Уулзалтын үеэр “Шинэ Азиа Групп”-ийн ТУЗ-ийн дарга Л.Төрбаяр тус аймагт шинээр баригдах 100мбт-ын цахилгаан станцын талаар танилцуулга хийж, төлөөлөгчидтэй санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5034
3628 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%