Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР УЛАМЖЛАВ

2018-06-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2018.06.15/ Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 95 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.
Үүнд Орхон сум байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан тус сумын иргэн Б.Нанжидыг “Хөдөлмөрийн баатар” цолоор, Т.Оролжавыг “Сүхбаатарын одон”-оор, Дархан сумын 5 дугаар багийн ахмад настан Д.Дэмбэрэлийг “Гавьяат зоотехникч” цолоор, Дархан сумын 16 дугаар багийн ахмад настан  Б.Сүрэнбаатарыг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор, Х.Жавзан, Н.Цэдэв нарыг “Гавьяат барилгачин” цолоор, Дархан сумын 10 дугаар багийн иргэн Ш.Эрдэнэбат, 14 дүгээр багийн иргэн Т.Сугар нарыг “Гавьяат тээвэрчин” цолоор тус тус шагнуулахаар уламжлав. Мөн  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 5, “Алтан гадас” одонгоор 32, “Цэргийн гавьяаны одон”-оор 1,  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 49 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%