Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АЮУЛТАЙ БОЛОН ҮЙЛДВЭРИЙН ХОГ ХАЯГДАЛ”-ЫН АСУУДЛЫГ ЗАХИРАГЧИЙН АЛБА ХАРИУЦАХААР БОЛОВ

2018-06-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2018.06.15/ Захирагчийн албанаас “Аюултай болон үйлдвэрийн хог хаягдлын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг дахин оруулж хэлэлцүүлсэн юм. 
Тодруулбал Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэрийн дуудлага” ХХК-ийн үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэн нөхөн сэргээлт хийх цэгийг аймгийн Захирагчийн албанд хариуцуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. 
 “Тэнгэрийн дуудлага” ХХК нь 2011 оноос эхлэн үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэн нөхөн сэргээлт хийх ажлыг гэрээгээр гүйцэтгэх болсон ч төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгээгүй, тус хогийн цэгт иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хараа хяналтгүй хог хаягдал хаяж байна. 
Тиймээс аймгийн Захирагчийн алба байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрүүлж булшлах, нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргийг хүлээж, хариуцан ажиллах шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%