Дарханд анх удаа зохиогдож байгаа 4 жил тутамд 1 удаа болдог 800
хүүхдийн майхант зуслан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа
“Зулзагын гол” хүүхдийн зусланд зохион байгуулагдаж байна. "Бид нэг
гэртэй" уриатай Төвийн бүсийн Скаутын 2-р майхант зуслан цугларалтын нээлт
/2018.06.27/ ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын
орлогч А.Түвшинбат урилгаар оролцож нийт
скаутууддаа мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү цугларалтад Улаанбаатар, Дархан, Төв,
Өвөрхангай, Баян-Өлгий, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Дундговь аймгуудын нийт
450 гаруй хүүхдүүд оролцож байна.
Цугларалт өвөл, зун, хавар, намар хотхонуудад
хуваагдан байрлаж, хөгжлийн орчинг бүрдүүлсэн тусгай хөтөлбөр бүхий адал явдалт
"Жуманжи", "Бид 1 гэртээ", "Адал явдлын эрэлд",
"Чөлөөт цагийн төв"-үүд ажиллаж хүүхэд бүрийг хөгжүүлэх, бие даах,
амьдрах ухааны дадал олгох хөгжлийн хөтөлбөрүүдэд хүүхдүүд хамрагдаж байна.
Дархан-Уул аймгийн төвөөс 25 км, анхилам үнэрт нарсан ойн дундах байгалийн
үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоцтой түүх дурсгалын газруудтай "Зулзагын
гол" хүүхдийн зусланд болж байгаа энэхүү скаутын төвийн бүсийн 2 дугаар
цугларалт 2018 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 01 хүртэл
үргэлжилнэ.