Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БИД НЭГ ГЭРТЭЙ“ УРИАН ДОР СКАУТЫН ТӨВИЙН БҮСИЙН 2 ДУГААР ЦУГЛАРАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2018-06-28

Дарханд анх удаа зохиогдож байгаа 4 жил тутамд 1 удаа болдог 800 хүүхдийн майхант зуслан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа “Зулзагын гол” хүүхдийн зусланд зохион байгуулагдаж байна. "Бид нэг гэртэй" уриатай Төвийн бүсийн Скаутын 2-р майхант зуслан цугларалтын нээлт /2018.06.27/ ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат урилгаар оролцож нийт скаутууддаа мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү цугларалтад Улаанбаатар, Дархан, Төв, Өвөрхангай, Баян-Өлгий, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Дундговь аймгуудын нийт 450 гаруй хүүхдүүд оролцож байна. 
Цугларалт өвөл, зун, хавар, намар хотхонуудад хуваагдан байрлаж, хөгжлийн орчинг бүрдүүлсэн тусгай хөтөлбөр бүхий адал явдалт "Жуманжи", "Бид 1 гэртээ", "Адал явдлын эрэлд", "Чөлөөт цагийн төв"-үүд ажиллаж хүүхэд бүрийг хөгжүүлэх, бие даах, амьдрах ухааны дадал олгох хөгжлийн хөтөлбөрүүдэд хүүхдүүд хамрагдаж байна. Дархан-Уул аймгийн төвөөс 25 км, анхилам үнэрт нарсан ойн дундах байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоцтой түүх дурсгалын газруудтай "Зулзагын гол" хүүхдийн зусланд болж байгаа энэхүү скаутын төвийн бүсийн 2 дугаар цугларалт 2018 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%