Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Адуунчулууны уурхай 10-р сарын 1-нээс нүүрсээ борлуулна

2014-09-08

Адуун чулууны уурхай 2014 онд хийгдэх өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 41 ажил төлөвлөн ажиллаж байна.Биелэлт 60,3 хувийн биелэлттэй байна.Нүүрс гаргалт 70 гаруй хувь,хөрс хуулалт 74 хувьтай байна.10-р сарын 1-нээс уурхайгаа нээж иргэд аж ахуйн нэгжүүдэд нүүрсээ борлуулж эхэлнэ

Нүүрсний үнэ хуучин 12000 төгрөг байсан бол энэ жилээс НӨАТ-тайгаа 15000 төгрөг болж байгаа.Энэ жилээс уурхайн гүн рүү машин оруулахгүй үүднээсээ тусгай бункерээр 5 см-ээс дээш хэмжээний нүүрсийг том жижиг ачааны автомашинуудад түгээх юм.Энэ нь аюулгүй байдал,нүүрс авах газар холдсон мөн хэрэглэгчдэд хүндрэлгүй үйлчлэх боломжийг тавьж байгаа юм.Уурхай жилдээ 500 гаруй мянган тонн нүүрс борлуулдгийн 410 –аад мянган тонныг Дулааны станцад нийлүүлж 90 гаруй мянган тонныг нь иргэд аж ахуйн нэгжүүдэд түгээдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%