Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг хүйтний голын эх тарвагат уулын зүүн ам буюу та бидний хэлж заншсанаар Цэхэр цөөрөм гэх газарт 2018 оны 04 дүгээр сарын 26-нд Цагдаагийн газраас шалгалт хийн хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан техник хэрэгслийг хураан саатуулжээ. Үүнээс хойш 2 сарын дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө дахин гэнэтийн шалгалт явуулахад мөн л ашиг хонжоо хайгчид аль хэдийн ирж хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг явуулж байсныг Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлж хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч байна.


