Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Уужим булаг” дахь ДДЦС-ын үнсэн сангийн дэргэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй талаар тус багийн иргэдээс Дархан сумын ЗДТГ-т удаа дараа санал гомдол ирүүлж байна. Иймд дээрх асуудлыг харгалзан үзэж “Халнит” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоож нөхөн сэргээлт хийлгэн уг газрыг хамгаалах шийдвэр гаргахаар аймаг, сумын удирдлагууд хамтран ажиллаж байна.

Тус газар нь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 127 га мод үржүүлгийн талбай, ДДЦС ТӨХК-ийн гүний худгууд болон шугам, Дархан сумын ИТХ-ын 2014 оны 08/03 дугаар тогтоолоор Орон нутгийн хамгаалалтад авсан газартай давхцаж байгаа бөгөөд тус газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нь Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн хамгаалалттай газрын горим”-ын 4.1 дэхь заалт, “Унд, ахуйн ус хангамжийн ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоох тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 47 дугаар тогтоолыг тус тус зөрчиж байгаа юм.

2017 онд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөлтэй холбоотой санал авахад Дархан сумын ЗДТГ-аас 3/533 тоот албан бичгээр татгалзах санал хүргүүлж байсан юм.