Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үндэсний их баяр наадмын шагайн харвайн төрөл эхэллээ

2018-07-09

             Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Увс аймаг байгуулагдсаны 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Шагайн харваа”-ны тэмцээн аймгийн Биеийн тамир спортын ордонд зохион байгуулагдаж байна.
          Тэмцээн шагайн харваачид, сонирхогчид буюу төрийн байгууллагын албан хаагч, иргэдийн дунд гэсэн 2 ангиллаар өрөг, цуваа харваа гэсэн 2 төрлөөр явагдаж байна.
          Тэмцээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, аймгийн Шагайн харвааны холбооны дарга А.Чимид-Очир, аймгийн ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн З.Ганболд нар оролцож тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.
           Энэ удаагийн тэмцээнд хөдөө, орон нутгаас нийт 10-н багийн 40 гаруй тамирчид оролцож байгаагаас гадна Орхон, Говь-Алтай аймгийн шагайн харваачид хүрэлцэн ирж оролцож байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5034
3628 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%