Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын хэмжээнд анх удаа "хүүхэд замын хөдөлгөөн" сургалтын тоглоомын талбайтай боллоо

2014-09-08

Аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Т.Оюунбаатарын санаачилгаар Хэрлэн сумын 4-10 багийн нутаг дэвсгэрт Цагдаа олон нийтийн хотхон байгуулахаар зорин ажиллаж байгаа билээ. Уг хотхон нь 1.Залууст зориулсан спортын талбай 2. Ахмад настангуудад зориулсан ногоон байгууламж бүхий амралтын талбай. 3.Ёслол хүндэтгэлийн талбай. 4. "Хүүхэд замын хөдөлгөөн"  сургалтын тоглоомын талбай гэсэн 4 хэсгээс бүрдэх аж. Энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулсан "Хүүхэд- замын хөдөлгөөн тоглоомын сургалтын талбайн нээлтийн  ажиллагааны өнөөдөр боллоо.  Энэхүү талбайг "Олон нийт Цагдаагийн хамтын ажиллагаа" хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэд, Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, сурталчлах, хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдэгдэхүүн олгож замын хөдөлгөөнд зөв оролцох дадал, хэвшлийг олгох зорилгоор бүтээн байгуулж байгаа аж.  Тууз хайчлах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар тэргүүлэгч Ж.Гантулга, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр Цагдаагийн газрын дарга хурандаа Т.Оюунбаатар нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар хэлсэн үгэндээ: Уг талбай нь Монгол улсын хэмжээнд анхдагч болж, хүүхдэд замын хөдөлгөөнд оролцох анхан шатны мэдлэгийг олгох, замын хөдөлгөөн  дүрмийг хэвшүүлэхэд онцгой ач холбогдолтой ажил болсон гэж онцлон тэмдэглэлээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%