А.ЭНХЖИН: ӨМНӨХ ОНООС 10 ХУВИАР ИХ АЛТ АВАХААР ЗОРЬЖ БАЙНА
Үнэт Металлын Сорьцын Хяналтын Газраас сар бүр алтны мэдээг Монголбанкинд ирүүлдэг. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ, сорьцлолтын мэдээний хоорондын зөрүү бага байдаг. Иймээс алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн дийлэнхи хувь нь олборлосон алтаа Төв банкинд худалдаж байгаа гэж үзэж болно. Энгийнээр харах юм бол 2017 оноос өмнө Монголбанкинд худалдсан алтны хэмжээ дунджаар 15-16 тн-д л хүрдэг байлаа шүү дээ. Харин өнгөрсөн жил энэ тоо 20 тн хүрснээс үзэхэд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд алтны хууль бус худалдаа багассан байх магaдлалтайг харуулж байна.
Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/news.aspx?tid=2&id=1994