Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГААС ЗАРИМ ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ХЯЗГААРЛАЖ, ХЭВИЙН АНГИЛАЛД ШИЛЖҮҮЛЛЭЭ

2018-08-02

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГААС ЗАРИМ ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ХЯЗГААРЛАЖ, ХЭВИЙН АНГИЛАЛД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 01 –ний өдрийн А-209 тоот тушаалаар Иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд нэмэлт оруулж баталлаа.

Уг нөхцөлд:

- 2018 оны 6 дугаарын сарын 01-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөр нь бүрэн төлөгдөж дууссан,

- Нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөрийн түүхтэй иргэний Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлэхээр боллоо. Уг нөхцөлийг нийт 14170 иргэний мэдээлэл хангаад байна.

Өөрөөр хэлбэл хэрэв та лизингийн төлбөрөө хоцроосон, улмаар зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгч болж ангилал буурсан ч зээлээ 6-р сарын 1-ээс өмнө бүрэн төлж дуусгасан бол таны чанаргүй зээлийн мэдээлэл лавлагаа нь дээр харагдахгүй гэсэн үг. Гэхдээ хэрэв танд 2 болон түүнээс олон хугацаа хэтэрсэн зээлийн түүх байгаа бол энд хамаарагдахгүй болохыг анхаарна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%