Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАБИТАТ ХОРООЛЛЫН ЧИГЛЭЛД ТАВИГДАХ 1.5 КМ АВТО ЗАМЫН ТӨСВИЙГ 2019 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2018-08-13

Шинэ, хуучин Дарханыг холбосон 8 км авто замын эхний үе шат болох 2.4 км авто замыг Орон нутгийн төсвөөр 2016 онд ашиглалтад оруулсан. Энэхүү авто замын үргэлжлэл нь Олон улсын худалдааны төвийн арын авто замын уулзвараас Хабитат хорооллын чиглэлд тавигдах 1.5 км авто зам юм.

Тус авто замын ажил иргэдийн хувьд ихээхэн хүлээлттэй учир аймаг, орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулан ажилласны үр дүнд 2019 оны Улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийг суулгахаар Зам тээврийн хөгжлийн яаманд дэмжигджээ. Харин Сангийн яам, Төсвийн байнгын хороогоор хэлэлцэгдэж эцсийн шийдвэр гарах талаар ажлын албаныхан мэдээлж байна.

Дархан сумын 15 дугаар багт хийгдэж буй авто замын ажлууд алсыг харсан төлөвлөгөөтэйгөөр шат дараалан хийгдэж байгааг иргэдийн төлөөллүүдэд аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүх хэлж байв. Түүнчлэн дээрх авто замын ажил Дархан хотын “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд багтсан төлөвлөгөөт ажил юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%