Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВИЙН БҮСИЙН АЛТЫГ ХАЙЛАХ, СОРЬЦ ТОГТООХ ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-08-13

Улсын хэмжээнд алтыг хайлах, сорьц тогтоох лаборатори 2 аймагт шинээр байгуулах шаардлагатай болсон байна. Энэ хүрээнд манай аймагт төвийн бүсийн алтыг хайлах, сорьц тогтоох лаборатори байгуулагдаж байгаа. Тус төслийг аймагтаа хэрэгжүүлэх хүрээнд аймгийн ЗДТГ-аас лабораторийн өрөө тасалгааг засварлаж бэлэн болгоход 18 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ. Ингэснээр төвийн бүсийн алтыг хайлах, сорьц тогтоох лабораторийн өрөө тасалгаа бэлэн болж, 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөө 9 дүгээр сарын дундуур хүлээж авахаар боллоо.

Тус лабораторид ажиллах ажилтнуудыг сонгон шалгаруулсан бөгөөд 2 сарын сургалтад Улаанбаатар хотноо суралцаж байгаа ажээ.

Ийнхүү Дархан хотод төвийн бүсийн алтыг хайлах, сорьц тогтоох лаборатори байгуулагдахын ач холбогдлыг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг тайлбарлахдаа :- “ Дархан-Уул аймагт өөрийн аймгийн төдийгүй, Сэлэнгэ, Төв аймгийн хувиараа алт олборлогчид байдаг. Тэд өнгөрсөн жилд 2.9 тн алтыг Монгол банканд тушаасан байдаг. Хэрвээ дээрх алт олборлогчид Дарханы лабораторид олборлосон алтаа тушаавал алтны нөөц ашигласны 2.5 хувийн татварын 30 орчим хувь нь орон нутгийн төсөвт шилжин ирнэ. Ингэснээр манай аймгийн төсөв нэмэгдэх ихээхэн ач холбогдолтой” гэлээ.

Аймгийн Ахмадын зөвлөх багийн гишүүд 8 дугаар сарын 3-ны өдөр энэхүү лабораторийн өрөө тасалгаатай биечлэн танилцаж, мэдээлэл авсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%