Дархан-Уул
аймгийн Дархан сумын 11,12,13,14,15 дугаар багийн төвүүд өөрсдийн гэсэн ая
тухтай тохилог байртай болох боломж бүрдэж 2018 оны 07 дугаар сарын 9-нд
барилгын шавь тавих ёслол болсон. Дархан сумын 15 дугаар багт 21x12 хэмжээтэй 2
давхар багийн хөгжлийн төв баригдах бөгөөд барилга угсралтын ажил 20 хувьтай
явагдаж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг хамгийн анхан шатны нэгж буюу
багийн төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үйлчлэх цар хүрээ, орчин нөхцлийг
сайжруулах давуу талтай. Харин Дархан сумын 11, 12 дугаар багийн төвийн
барилгын ажил 30 хувьтай явагдаж байгаа бөгөөд /2018.08.21/ холбогдох албаны
төлөөлөл барилга угсралтын ажилтай газар дээр нь танилцлаа. 12x12 хэмжээтэй 3
давхар багийн төвийн барилгыг “СБМ” ХХК гүйцэтгэж байна.