Сургууль, цэцэрлэг, ажил үйлчилгээ эхэлж хот хооронд болон орон нутаг
чиглэлд хөл хөдөлгөөн ихсэж зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан 2018
оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Орон
нутгийн зам - Хөдөлгөөний соёл”, “Оюутан тээвэр-2” арга хэмжээг Автотээврийн
төв Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд
Цайдмын хөндий, Буурал Хангай постод 24 цагаар зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус тээвэрлэлтийг таслан
зогсоох зорилготой хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хууль бусаар зорчигч
тээвэрлэж буй хулгайн тээврийн хэрэгслийг өөгшүүлэгч нь иргэд өөрсдөө бөгөөд
амар хялбарыг харж амь насаа зөвшөөрөлгүй нэгэнд даатгаж байгаа нь хамарсалтай
юм. Хууль бус тээврийн хэрэгслээс татгалзаж Баталгаат тээврийн хэрэгслээр
үйлчлүүлцгээе Иргэдээ.