Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2018.09.03/ болж, бяцхан хүүхдүүдээ хүлээж авлаа.
Тус цэцэрлэгийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат оролцож, баяр хүргэж үг хэлсэн юм.
Энгийн болон тусгай хэв шинжит Дархан сумын 7 дугаар цэцэрлэг нь энэ хичээлийн жилд 400 гаруй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгохын зэрэгцээ цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох Тэмүүлэл-1, 2 бүлгийг ажиллуулж байна.
Тэмүүлэл-1, 2 бүлэгт нийт 30 хүүхэд хамрагддаг бөгөөд эдгээрээс 5 хүүхэд нь энгийн бүлэгт шилжсэн амжилтаар хичээлийн шинэ жилээ угтаж байна.
Мөн тус цэцэрлэгийн захиргаа, багш, эцэг эхчүүд хамтран өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гар доорх материалаар “Тэмүүлэл хотхон”-ыг байгуулсан ба өнөөдөр хотхоныхоо нээлтийг давхар хийлээ.
Уг хотхонд хүүхдүүдэд эко орчинд эмчилгээ сувилгаа хийх, сургалт явуулах орчныг бүрдүүлжээ.