Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн прокуророос сургалт зохион байгууллаа.

2014-09-10

АЙМГИЙН ОРЛОГЧ ПРОКУРОР Ж.ОТГОНБАТ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ИРҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ТУС ЗӨВЛӨМЖИД: Авлигын эсрэг хуулийн 10, 11,12,13 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхон зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23, 24, 25, 26 дугаар зүйл, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, түүнийг бүртгэх, хянах хадгалах журам”-ын хэрэгжилтийг шалгах, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар тэдгээрийн шийдвэрлэлт, бүртгэл хөтлөлт, мэдүүлгийн бүрдүүлэлтийн программ хангамж, цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцах явцад тодорхой зарим зөрчлүүд түгээмэл гарч байгаа тул дараах зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах шаардлагатай байна.
 Үүнд:
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс буюу 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс хойш нийтийн албанд томилогдохдоо тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй хууль зөрчин томилогдсон мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудыг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилгуулах
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахад оролцох бүрт болон захиргааны акт гаргах, удирдах хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө буюу ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй тохиолдолд тус тус “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг маягтын дагуу тухай бүр гаргуулж байх
-Нийтийн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг урьд оны байдлаар цаасаар болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг урьд оны байдлаар цаасаар болон цахим хэлбэрээр гаргуулж, гарын үсэг зуруулан, тухай бүр бүртгэлийг тогтмол хөтлөх
-Авлигын эсрэг хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэж заасны 2014 оны 01 сарын 24-ний өдрөөс хойшхи хугацаанд дээр дурьдсан хэмжээний өөрчлөлт мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогод орвол 30 хоногийн дотор шинэчлэн гаргуулж, энэ тухай мэдээллийг цаасаар болон цахим программ баталгаажуулж, бүртгэх
-Байгууллагын удирдлагаас Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 3.1, 3.2-т заасны дагуу мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны чиг үүргийг байгууллагынхаа тодорхой албан тушаалтанд хариуцуулан тушаал, шийдвэр гаргах /мэдүүлэг гаргагчдын тоо, ажлын ачааллыг харгалзан олгох цалингын нэмэгдлийн хэмжээг шийдвэрт тусгах/-ын зэрэгцээ тус чиг үүргийг холбогдох ажилтны Ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн гэрээ /Хөдөлмөрийн гэрээ/-нд тусгаж, “Нууцын баталгаа” гаргуулах
-Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 196 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2.4-т заасны дагуу мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн тохиолдолд дээд шатны байгууллагад буюу Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж мэдүүлгийн цахим программд хасалт хийх, шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтны мэдээллийг цахим программд шинэчлэн оруулах
-Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 196 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 3.1.6, 5.1-д заасны дагуу ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар гаргасан мэдэгдэл, тайлбарууд, бусад мэдүүлгүүд болон түүнтэй холбоотой тайлан, бүртгэлийг хадгалах зохиулалтын төмөр сейф /лац, тэмдэг/-ээр хангах
-Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнаас Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 91 дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан “Мэдүүлгийн ... оны тайлан”, “Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй” тайлан 4,5,6 дугаар хавсралтаар баталсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх”, “Мэдэгдэл, тайлбар, мэдээлэл тэдгээрийн шийдвэрлэлтийн бүртгэл”-үүдийг тухай бүр цаасаар болон цахим хэлбэрээр хөтөлж, мэдүүлэг гаргагч албан тушаалтнаас ашиг сонирхлын асуудлаар гаргасан мэдэгдэл, тайлбар, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хугацаанд нь гаргуулан, гарын үсэг зуруулж баталгаажуулан, цахим программ дахь холбогдох мэдээллийг тогтмол шинэчилж бүртгэх
-Мэдүүлэг гаргах болон салбар, нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудын шилжилт хөдөлгөөнийг мэдүүлгийн цахим программд тогтмол бүртгэн шинэчилж, холбогдох хууль тогтоомжийг таниулах чиглэлээр салбар нэгжийн болон байгууллагын хэмжээнд сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулж, гарын авлага материалаар хангаж ажиллах
-Цаашид байгууллагын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орж шилжүүлэн болон сэлгэн томилох, туршилтын хугацаагаар буюу түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулах үүргийг удирдлагын түвшинд анхаарч ажилллахыг зөвлөмжөөр хүргүүлснийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож ажиллахыг нийт албан хаагчдад сургалтаар чиглэл болгож ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%