Монголбанк найман сарын байдлаар 12.2 тн алт худалдан аваад байна
Огноо: 2018/09/06
Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2018 оны эхний найман сарын байдлаар нийт 12.2 тоннд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад адил үзүүлэлт аж. Тэгвэл 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2,866 кг алт худалдан аваад байна.
2018 оны 8 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 95,042.34 төгрөг байлаа.
График 1. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ
График 2. 2018 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ