Ширээ нуруунд Дархан сумын 2 дугаар багийн 600-аад ѳрхийн хоёр мянгаад иргэн оршин суудаг. Ѳдѳр бүр иргэдийн зорчдог 1 км шороон зам ѳнгѳрсѳн хугацаанд орсон усархаг борооны улмаас идэгдэж эвдэрсэн тул Дархан сумын Засаг даргын нѳѳц хѳрѳнгѳѳс болон аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Д.Гантуулын дэмжлэгтэйгээр шатахууны зардлыг шийдвэрлэн ѳгч уг замыг хусаж тэгшлэх ажлыг "Дархан АЗЗА" ТѲХК-иар гүйцэтгүүлж байна.
