Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД МАНАЙ АЙМГААС ТУРШЛАГА СУДАЛЛАА

2018-09-25

Бүгд Найрамдах Индонез улсын Эрүүл мэндийн яамны анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний газрын дарга Моника Ситэпү тэргүүтэй албаны 8 төлөөлөгч манай аймагт 2018 оны 09 дүгээр сарын 18-наас эхлэн ажиллаж байна. Төлөөллийг аймгийн Засаг дарга С.Насанбат 9 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтаар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хэрхэн хүргэж байгаа мөн орон нутгийн хөгжлийн сангаас тусламж үйлчилгээнд зарцуулж буй хөрөнгө оруулалтын талаар тус тус мэдээлэл өгч, төлөөлөгчдийн асуултад хариулсан юм. Уулзалтын дараа Эрүүл мэндийн газар болон өрхийн эрүүл мэндийн төв, сувиллын үйл ажиллагаатай танилцууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 2455
1510 / 62%
492 / 20%
220 / 9%
233 / 9%