Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМАГ, СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ, ЭМЭГТЭЙ БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН “НУТГИЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2018-09-30

Литва улсын элчин сайдын санхүүгийн дэмжлэгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Сайнхүү Ивээл Сан”-тай хамтран “Төсөв батлах үйл явцыг сайжруулах нь” төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн “НУТГИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт амжилттай болж өндөрлөлөө.


Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох “Төрийн албаны тухай хууль”, Санхүү ивээл сангийн тэргүүн С.Гантуяа “Манлайллын дотоод хүчин зүйл”, МНУХ-ны ажлын албаны дарга П.Янжинлхам “ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч ба манлайлал”, доктор, профессор С.Энхцэцэг “Олон нийтийн харилцаа ба хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах вэ?”, Зорилготой амьдрал ТББ-ын Тэргүүн П.Цэрмаа “Амьдрах урлаг” сэдвээр зохион байгуулж байна.


Сургалтанд аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч, Хэрлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сэргэлэн сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч болон багийн эмэгтэй дарга нар оролцсон байна.

Сургалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Санхүү ивээл сангийн тэргүүн С.Гантуяа, МНУХ-ны ажлын албаны дарга П.Янжинлхам нар сургалтанд хамрагдсан аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч, Хэрлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сэргэлэн сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч болон багийн эмэгтэй Засаг дарга нарт баяр хүргэн, сертификат гардуулж дурсгалын зураг татууллаа.

СУРГАЛТ 2 ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%