Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Сумын шилдэг хэсгийн төлөөлөгч" шалгаруулах уралдаан зохион байгуулагдлаа

2018-10-09

Дорнод аймгийн Цагдаагийн газар "Шилдэг сумын хэсгийн төлөөлөгч" шалгаруулах уралдаан тэмцээн зохион байгууллаа. Хэсгийн төлөөлөгчдийг хууль эрх зүй, гадаад хэл компьютерын мэдлэг,сэтгэн бодох чадвар, мэргэжлийн ур чадвар, бие бялдарын төлөвшил зэрэг 10 төрлөөр авхаалж самбаа ур чадварыг нь сорин өрсөлдүүлсэнээс Баян -Уул сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Т. Мөнхбаатар бусдыгаа хошуучлан тэргүүлж мөнгөн шагнал Улсын уралдаанд аймгаа төлөөлөн оролцох эрхээр шагнууллаа.
Харин 2
-р байранд Булган сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Д.Төрбат, 3-р байранд Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Г.Мөнхзолбоо нар шалгарчээ.
Шагналыг аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Л.Хишигтогтох гардууллаа.

Өнгөрсөн жил болсон Улсын уралдаанд Дорнод аймгаа төлөөлөн оролцсон Баяндун сумын хэсгийн төлөөлөгч Б.Бат-Отгон түрүүлж Монгол улсын шилдэг хэсгийн төлөөлөгчөөр шалгарч автомашинаар шагнуулж байсан юм. Т.Мөнхбаатартаа улсын уралдаандаа амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%