Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүүхдийн мөрөөдлийн гүүр болох эрхэм зорилготой 21 цэцэрлэг 30 жилийнхээ ойн хурлаа хийлээ

2018-10-15

Дархан-Уул аймгийн Ким жөн ирийн нэрэмжит 21 дүгээр цэцэрлэг  /2018.10.13/ түүхт 30 жилийнхээ ойн хурлаа Залуучууд театрын их танхимд хийлээ. Тэртээ 1988 оны тав дугаар сард Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар Дархан сумын 9 дүгээр багт байгуулагдсан тус цэцэрлэг өнгөрсөн хугацаанд 10.000 гаруй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгожээ. Бид хүүхдийн мөрөөдлийн гүүр эрхэм зорилгын дор тус цэцэрлэг нь энэ хичээлийн жилд 12 бүлэгт 420 гаруй хүүхдэд сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Ойн баярын хурлаараа өнгөрсөн одоо ирээдүйн төсөөллийг багтаасан дүрст танилцуулгыг эцэг эхчүүд болон үе үеийн багш нартаа үзүүлж сонирхуулахын зэрэгцээ бяцхан сурагчид өөрсдийн юу сурч мэдсэнээ тайлагнасан юм. Улсын болон аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч байсан тус цэцэрлэг нь хүүхэд багачуудаа хөгжүүлэх үүднээс би би чадна, номын баяр, бүжгийн баяр, бяцхан Монгол зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна. Харин энэ хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Гавьяат Багш С.Жамъянхорол багшийн удирдлага дор "Цохиур хөгжим", "Хөгжмийн хэмнэлийн" дугуйланг ажиллуулан бага насны хүүхдэд хөгжмийн боловсрол олгож эхэлсэн зэрэг олон ажлуудыг шинээр хийж эхэлжээ. Та бүхэндээ түүхт 30-н жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%