Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"АХМАДАА ХҮНДЭЛЬЕ" хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2018-10-01

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг “Олон улсын ахмадын өдөр” болгохоор НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд, “Монголын ахмадын өдөр” хэмээн тэмдэглэхээр Монгол Улсын Засгийн газар 1992 онд зарлаж байсан билээ. Тэгэхээр энэ өдрийг дэлхий нийтээр 28 дахь жилдээ, Монгол Улс 26 дахь жилдээ тэмдэглэж байна.

"Ахмадаа хүндэлье" хүндэтгэлийн арга хэмжээг нээж аймгийн Ахмадын хорооны дарга н.Данзансодов үг хэлсэн ба хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл нар мэндчилгээ дэвшүүлж эрүүл саруул, энх тунх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн, МУ-ын Засгийн газар болон аймаг, орон нутгаас ахмадуудад чиглэн хэрэгжүүлж буй ажилуудын талаар мэдээлэл хийлээ.

Мөн тус арга хэмжээний үеэр аймаг, орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж ахмадын хорооноос шагналуудыг гардуулсан бөгөөд нийт ахмадууддаа баяр хүргэж Дуу, бүжгийн Боржигин чуулгын нийт уран бүтээлчид урлагийн тоглолтоо өргөн барьлаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%