Увс аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдгийн нэг тод жишээ болсон Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км замыг өнгөрсөн жил улсын комисс ашиглалтад хүлээн авсан. Энэ жилийн хувьд Наранбулаг-Үзүүрийн булаг чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замыг амжилттай тавьж 2014 оны 9-р сарын 14-нд ашиглалтад хүлээн авлаа.
![](http://103.17.109.33/medias/c28aa24a-d730-44a2-bea3-0cc269495537.jpg)
![](http://103.17.109.33/medias/414195ef-7578-43c4-a177-07722fc6a371.jpg)
![](http://103.17.109.33/medias/fea0ba9f-501c-455c-8032-4d281fab2294.jpg)