Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2018 оны “Шилдэг чанарын менежер”-ээр ДСЦТС ХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргал шалгарлаа

2018-11-01

“Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлөөс жил бүр аймгийн шилдэг чанарын менежерийг шалгаруулдаг уламжлалтай. Энэхүү шалгаруулалтыг журмын дагуу 11 үзүүлэлт бүхий шалгуур хуудсаар дүгнэдэг бөгөөд “Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилтууд, хүрэх арга замыг хэр зөв оновчтой тодорхойлсон, хэрэглэгчдийн болон хамтрагч байгууллага, хүмүүсийн эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлыг харгалзан үздэг байдал, олон улсын чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан байдал, үр дүн” зэргийг харгалзан үздэг байна. 2018 оны “Шилдэг чанарын менежер”-ээр ДСЦТС ХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргал шалгарсан байна. Б.Батжаргал нь хамт олноо манлайлан удирдаж, Монгол Улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн томоохон бүс нутаг болох Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт цахилгаан түгээх зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд жилд дунджаар 400 гаруй сая кВт/ц цахилгаан эрчим хүчийг түгээж, 26 сумын 4204 аж ахуйн нэгж, байгууллага, 40265 айл өрхийг чанартай цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа ажээ. Монгол улсын эрчим хүчний салбарын хэмжээнд загвар болсон цахилгаан эрчим хүчний хяналт удирдлага арилжааны автоматжуулсан системийг хэрэглэгчдэд таниулах зорилгоор үзүүлэнгийн танхимыг нээж, ухаалаг тоолуурыг иргэдэд таниулж, 2012 оноос хойш 30454 хэрэглэгчдэд ухаалаг тоолуурыг суурилуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%