Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАСХОМ-ийн цахим програм, бүртгэл хөтөлсөн байдалтай газар дээр нь танилцав

2014-09-16

    Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Орхон суманд ажиллав.
     Мөн үеэр аймгийн ИТХ-ын Ажлын албаны ахлах ажилтан /ЭБАТ/ Н.Буманцэцэг Авлигатай Тэмцэх Газрын Тамгын Хэлтсийн даргын 2014 оны 03/7007 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн хэрэгжилтийг хангах тухай зөвлөмжийн дагуу Орхон сумын ИТХ-ын ЭБАТ /эрх бүхий албан тушаалтан/-ны үйл ажиллагаа болон ХАСХОМ-ийн цахим програм, бүртгэл хөтөлсөн байдалтай газар дээр нь танилцаж заавар зөвлөмж өгч ажиллалаа.
      Тус сумын ИТХ-ын ЭБАТ-ны үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байсан бөгөөд ХАСХОМ гаргаж өгвөл зохих албан тушаалтнууд дотор 2014 онд нийтийн албанд томилогдсон 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулж ирсэн хариуг үндэслэн хуулийн дагуу томилсон байх бөгөөд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор ХАСХОМ-ийг цахимаар гаргуулан авч бүртгэл хөтөлсөн байна.
      ЭБАТушаалтан “Нууцын баталгаа” гаргаагүй байсан ба гаргах шаардлагатай гэдгийг хэлж, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргах шаардлагатай тохиолдол бүрт батлагдсан маягтын дагуу гаргуулан авч цахим програмд болон бүртгэлийг дэвтэрт бүртгэх, албан тушаалтнуудын мэдүүлгийг аль болох өөрсдөөр нь цахим програмд бүртгүүлж байх, тэдэнд хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээ мэдээлэл өгч, сургалт явуулах, шаардлагатай гарын авлага материалыг бэлтгэж өгөх талаар зөвлөмж өглөө.


      Мэдээллийг: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны ахлах ажилтан /ЭБАТ/ Н.Буманцэцэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%