Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорнод Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ц.Баярцогт тэргүүтэй теннисний шигшээ баг тэргүүн байр эзэллээ

2014-09-17

Дорнод аймгийн Теннисний холбооны тэргүүнээр Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ц.Баярцогт энэ оны 03 сарын 08 өдрөөс сонгогдон ажиллаж байгаа билээ. Ажлаа авснаас хойш 3 удаагийн олон улсын тэмцээнд баг тамирчдаа ажилтай оролцуулсан бөгөөд хамгийн сүүлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Алтан-Эмээл” хотод зохион байгуулагдсан 3 улсын 24 хотын баг тамирчид өрсөлдсөн тэмцээнд 0132 ангийн тамирчин спортын мастер д/а Ч.Түвшинтөгс, спортын мастер Ц.Баярцогт, спортын мастер н.Бэгз, спортын мастер Н.Батзориг, спортын дэд мастер н.Гантулга, Батсайхан гэсэн нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй оролцож багаараа ТЭРГҮҮН байр эзэлсэн байна. Энэ тухай  БНХАУ-ын нэгэн өдөр дутамын сонинд Монголчууд манайханд Теннис заалаа хэмээн нийтэлсэн байна. Дорнод аймгийн Теннисний спортын баг тамирчиддаа амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%