Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорнодын ДЦС-ын Концессын гэрээний хэлцэл явагдаж байна

2014-09-17

Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Дулааны цахилгаан станц одоогийн байдлаар орон нутгийн 866 аж ахуйн нэгж, 558 айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна. Энэ нь станцын суурилагдсан хүчин чадлаас давж, цаашид бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дангаар хангаж дийлэхгүйд хүрээд байгаагийн илрэл ажээ. Улмаар хүчин чадлын эл хомсдлыг даван туулахын тулд концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн журмаар улсын хэмжээнд хэрэгжих төслүүдийн жагсаалтад ДЦС-ыг 100 МВт-аар нэмэгдүүлэх өргөтгөлийн барилгын хүсэлтээ Эдийн засгийн хөгжлийн яаманд илгээсэн юм.

Концессын зүйлийн нэр нь “Дорнодын дулааны цахилгаан станц төсөл” ба одоогийн байдлаар Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан, концесс эзэмших эрхийн төлөөх шууд гэрээний хэлцлийг хувийн хэвшлийнхэнтэй явуулж эхлээд байгаа юм.

Ер нь зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жил байтугай сараас сард өсөн нэмэгдэж байгаа тухай Чойбалсан хотын ДЦС-ын Ерөнхий инженер өгүүлж байлаа. Өсөлтийн судалгаанаас үзэхэд, өргөтгөлийн эхний ээлж буюу 50 МВт тоноглолыг 2015 оноос, хоёрдугаар шат болох үлдсэн тоноглолыг 2016 оноос тус тус ашиглалтад өгч, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулснаар орон нутгийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэгцээг хангах боломжтой хэмээн үзэж буй аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%