Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Залуу хүн та-хөгжлийн түүчээ" залуучуудын нэгдсэн чуулган зохион байгуулагдлаа

2018-11-07

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 18 дугаар хурлаар "Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг 4 зорилтын хүрээнд 7 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.

Уг дэд хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан зорилтын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан аймгийн ИТХ, ЗДТГ, Сүмбэр сумын ЗДТГ-тай хамтран 2018-11-06-07-ны өдрүүдэд "Залуу хүн та-хөгжлийн түүчээ" залуучуудын нэгдсэн чуулганыг амжилттай зохион байгуулж байна.

Чуулганыг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам үг хэлж, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсэн бөгөөд аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл чуулганд оролцож байгаа залуучуудад мэндчилгээ дэвшүүлж, амжилтыг хүссэн бөгөөд аймгийн Дуу, бүжгийн Боржигин чуулга урлагийн тоглолтоо сонирхуулсан юм.

Чуулганаар төрөөс залуучууд руу чиглэн хэрэгжүүлж буй хууль, дүрэм, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, салбар салбарын мэдээлэл, сонирхолтой илтгэл, лекц, урлагийн тоглолт, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

"Залуу хүн та-хөгжлийн түүчээ" залуучуудын нэгдсэн чуулганы үеэр аяъяас, чадвар, хичээл зүтгэлээрээ залуу үеэ манлайлан амжилт гаргасан Говьсүмбэр аймгийн залуучуудын түүчээ болсон залуучуудыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тэргүүний залуу медаль, аймгийн Засаг даргын Хүндэт өргөмжлөл, мөн мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлж 1000 хүргэсэн малчдыг алдаршуулж шагнаж урамшууллаа

Чуулганаар аймгийн ИТХ-ын дарга Г.Батзамын хэлсэн үг:

"Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" бодлогын баримт бичигт “Нийгмийн хөдөлгөгч хүч” залуучуудын үүрэг оролцоо гэж тодорхойлсон бол Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг шинээр бий болгож, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг анх удаа батлан гаргасан.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулинд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгагдсан.

Иймд залуучуудыг орон нутгийн шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, эрүүл байх,чанартай боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, орлогоо нэмэгдүүлэх, тэднийг бүх талаар хөгжүүлэх, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 18 дугаар хурлаар Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг 4 зорилтын хүрээнд 7 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж аймгийн ИТХ-ын хуралдаанаар уг хөтөлбөрт 16,0 сая төгрөгийг баталж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн зорилго нь залуучууд өөрийнхөө төлөө болон нийгмийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог өргөжүүлэх ээлтэй орчинг бүрдүүлэх замаар чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, тэдний улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа билээ.

Аймгийн нийт  хүн амын 40.5 хувийг 15-35 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд аймгийн хүн амын 10343 буюу 59,4 хувийг хөдөлмөрийн насны иргэн  эзэлж байна.

 Цаашид аймаг орон нутгийн залуучуудын хөгжлийг дэмжсэн төрийн бодлого шийдвэр гаргахад залуучууд та бүхний дуу, хоолой, санал, хүсэлт их чухал байна.

Залуучууд Та бүхэн төрөөс баримталж буй бодлого, шийдвэрт тулгуурлан өөрсдийн боломж чадавхиа бүрэн дайчилж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм үүрэгтэй хүмүүс гэдгээ сайтар ойлгох ёстой.

Энэхүү чуулганыг зохион байгуулсанаар залуучууд та бүхэнд аймаг орон нутгаас залуучуудруу чиглэн хийгдэж буй ажлуудыг танилцуулж залуучуудын талаар төрөөс баримталж буй бодлого, шийдвэр, түүний үр нөлөө, өөрсдийн эрх үүрэг, оролцооны талаар өргөн яриа хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ санал, санаачлага гаргаж чуулгандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Залуу хүмүүст өөрчлөлт хийхэд шаардлагатай эрч хүч, шинэлэг санаа, өөдрөг сэтгэл бий.

 Бид ирээдүйнхээ төлөө сайхнаар төсөөлж ихийг бүтээх, хөгжлийн замд хамтдаа зүтгэцгээе.

 

“Залуу хүн та хөгжлийн түүчээ” аймгийн залуучуудын нэгдсэн чуулга нээснийг мэдэгдье. Баярлалаа та бүхэндээ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%