Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

2018-11-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2018.11.30/ Хууль, эрхзүйн хэлтсээс Үндэсний аюулгүй байдлыг мэдээллээр хангах Аюулгүй байдлын орон тооны бус салбар зөвлөлийг байгуулах тухай асуудлыг оруулж хэлэлцүүлсэн бөгөөд уг зөвлөлд дараах бүрэлдэхүүнтэй байхаар холбогдох хуульд заажээ. Үүнд Салбар зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, гишүүдээр Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга, Гаалийн газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Татварын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Захирагч, Тагнуулын хэлтсийн дарга, Гадаад иргэн харьяатын асуудал хариуцсан ажилтан, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Цагдаагийн газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нар ажиллах юм.
Тэргүүлэгчдийн зүгээс Аюулгүй байдлын орон тооны бус салбар зөвлөлд Эрүүл мэндийн газрын дарга  байх нь зүйтэй хэмээн үзэж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%