Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГА БҮР “ӨМЧ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛ”-ТЭЙ БОЛНО

2018-11-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2018.11.30/ Төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, аж ахуй нэгжүүд дотооддоо “Өмч хамгаалах зөвлөл”-ийг байгуулж ажиллах тухай шийдвэрлэж, ”Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг батлав. 
Байгууллагын  “Өмч хамгаалах зөвлөл” нь 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Өмч хамгаалах зөвлөл нь орон тооны бус байнгын үйл ажиллагаатай, хамтын шийдвэр гаргах, ил тод, шуурхай,  хариуцлагатай байх зарчмыг баримталж ажиллах юм.
Өмч хамгаалах зөвлөл нь орон нутгийн өмчийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, ашиглалтад хяналт тавих, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах, өмчийн харилцааны асуудлаар авч хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын төсвийг боловсруулж төсөвт тусгуулах арга хэмжээ авах, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн эд хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, акталж данснаас хасах зэрэг эд хөрөнгийн зохицуулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх асуудлыг судалж, дараах байдлаар зөвлөмж, дүгнэлт гаргах зэрэг эрх үүргийг хүлээх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%