3. -Сумын нийгэм эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2019 оны үндсэн чиглэлийн тухай
-Сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Сумын 2019 оны төсөв батлах тухай
-Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 74.5 хувтай, эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 92 хувьтай буюу ажил үүргээ "Хангалттай" түвшинд хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ.
Сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 4 бүлэг 83 зорилттойгоор хэрэгжүүлэхээр баталлаа. Зорилтонд 2019 онд 100 хүүхдийн цэцэрлэг, ЕБС-ийн спорт заал барих ажлуудыг эхлүүлэх, Соёлын төвийг барьж ашиглалтанд оруулах, Сургуулийн дотуур байр тохижуулах, 00-ийн өрөөг засварлах, гэх мэт бүтээн байгуулалтыг хийхээр тусгасан байна.