Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Япон улсын “Күбота” корпорацийн удирдлагууд Дарханд

2018-12-20

Япон улсын “Күбота” корпорацийн удирдлагууд өнөөдөр /2018.12.18/ аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийлээ. Уулзалтаар манай аймагт тус корпораци үйлдвэрлэлээ төвлөрүүлж шинэ техник технологийг нэвтрүүлэн хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлэн тариалан эрхлэгчидтэй холбож өгөхийг хүссэн юм. Энэхүү саналыг аймгийн удирдлагууд хүлээн авч үр тарианы салбарт техник технологийн шинэчлэлтийг хийх боломж бүрдэж байгаад талархалтай хандлаа. Түүнчлэн 60 гаруй жилийн түүхтэй “Күбота” корпораци хориод жилийн өмнө манай улсад 170 гаруй техник нийлүүлсэн нь эдэлгээний хугацаа нь дуусжээ. Тиймээс эдгээр тоног төхөөрөмжийг хэрэглэж байгаа тариалан эрхлэгчидтэй уулзан хэрхэн засварлах, ямар сэлбэг хэрэгсэл нийлүүлэх шаардлагатай байгааг судлахаар боллоо. Ингэснээр тариалан эрхлэгчид өөрт байгаа тоног төхөөрөмжөө засварлуулахын зэрэгцээ орчин үетэйгээ хөл нийлүүлэн техник технологийн дэвшлийг хамтдаа бүтээх боломжтой болох ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%