Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн төсөөллийг танилцуулав

2014-09-30

     Өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн төсөөллийг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан танилцууллаа.
2014 оны 8 дугаар сарын гүйцэтгэлээрх дүнгээр орон нутгийн төсвийн нийт орлого төлөвлөгөө 95.7 хувиар буюу 562.7 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

    Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэнд Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар 800.3 сая, АТБӨЯХАТатвар 19.3 сая, Газрын төлбөр 33.4 сая, Хүү торгуулийн орлого 57.2 сая, Хог хаягдлын үйлчилгээний хураамж 52.3 сая, Ус рашаан ашигласны төлбөр 11.6 сая, Төсөвт байгууллагын өөрийн орлого хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанаас шалтгаалан 83.1 сая төгрөгөөр тус тус тасарсан нь орлого төлөвлөгөөнд гол нөлөө үзүүлжээ.
     Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас тухайн орон нутагт мөрдөх хувь хэмжээг тогтоох асуудлын хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг хуулийн хүрээнд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн шинэчлэн тогтоосноор 8 дугаар сарын байдлаар 272.7 сая төгрөгөөр давсанаас гадна МУЗГ -аас хэрэгжүүлж буй 8 хувийн орон сууцны зээлийн хүрээнд “Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын албан татвар” -ын төвлөрүүлэлт өнгөрсөн онуудад эрс нэмэгдсэн боловч зээлийн нөхцөл шаардлагад өөрчлөлт орсон, тэй холбоотойгоор 19.6 сая төгрөгөөр тасарч байгаа зэргийг аймгийн СТСХ-ээс онцолж байлаа.
    Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын хувьд улс орны хөрөнгө оруулалт, эдийн засгийн байдал төсөөлж байсан хэмжээнд хүрэхгүй өмнөх жилүүдийн өндөр өсөлтүүдийн түвшинд хүрэхгүй байгаагаас шалтгаалан төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна. Мөн жилийн 7-8 саруудад энэ орлогын хэмжээ тодорхой хэмжээгээр буурдаг ба 10-р сараас нэмэгдэх боловч одоогийн тасалдлыг бүрэн нөхөхөд бэрхшээлтэй байгаа аж.
    Хөрөнгө борлуулсаны орлогын албан татварын хувьд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 8 хувийн орон сууцны зээлийн хүрээнд “Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын албан татвар” -ын төвлөрүүлэлт өнгөрсөн онуудад эрс нэмэгдсэн боловч зээлийн нөхцөл шаардлагад өөрчлөлт орсоноос шалтгаалж тасарч байгаа боловч оны эцэст нөхөж төлөвлөгөө биелэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.
     Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухайд Татварын хувь хэмжээг 2014 онд мөн шинэчлэхээр төлөвлөсөн боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан шинэчлэн батлаагүй, мөн бүртгэлийн программ онлайн горимд шилжсэнийн улмаас автомашины улсын дугаарын харъяаллаар энэ төрлийн орлогын бүрдэл тасрах шалтгаан болсон байна.
Газрын төлбөрийн хувьд зуны улиралд тасарсан боловч оны эцсээр төлөвлөгөө биелэх боломжтой зэргээр тасарч байгаа орлогуудыг нэг бүрчлэн тайлбарлалаа.
    2014 оны 8 дугаар сарын байдлаар улсын төсвөөс аймгийн орон нутгийн хөгжлийн санд 5867.0 сая төгрөг олгохоос 70,8 хувийг олгоод байгаа юм байна. 
    2014-2015 оны хувьд улс орны санхүү, эдийн засгийн байдал, уул уурхайн үйлдвэрлэл, байгалийн баялгийн дэлхийн зах зээл дээрх үнийн уналт зэргээс шалтгаалан өмнөх жилүүдэд хийгдэж байсан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүд харьцангуй царцанги байдалд орсон нь орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, татвар төлөгчдийн сэтгэхүйд мөн тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэж үзэж байлаа.
Дархан-Уул аймаг 2015 орон нутгийн төсвийн орлогын төслийг 2014 оны 8 сард сард Сангийн яаманд хянуулсан бөгөөд 2013 оны орлогын гүйцэтгэл, 2014 оны эхний хагас жилийн гүйцэтгэл болон бусад шаардлагатай судалгаа, төлөв байдалд тулгуурлан төслөө хянуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%