Аймгийн Тээвэр авто замын газраас тохирлын гэрчилгээ авсан тээврийн компаниудтай 2014 онд тээвэрлэлтийн гэрээ хийхээр болжээ. MNS 5122:2013 шинэчлэгдсэн стандартаар 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашиныг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг хориглосон аж .
Тус уулзалтын үеэр “стандарт” гэсэн нэрийн дор шууд л хүнийг хоолноос салгаж ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэхгүй байгаасаа гэсэн горьдлого жолооч нарт байгааг өгүүлэв.
Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа жолооч нарын санал , шүүмжлэлийг хүлээн авч Тээвэр авто замын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, МХГазар зэрэг байгууллагуудтай уулзаж эргэн хариу мэдэгдэнэ гэсэн юм.