Аяны түүчээ үргэлжлэн Дархан сумын Химийн гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр дунд сургууль аянд нэгдэн 120 тоглоомыг хандивласан байна. Түүнчлэн тус сургуулийн 7 а бүлгийн сурагчид шинээр ашиглалтад орсон Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт тоглоом өгсөн гэж сургуулийн захирал Л.Буянтогтох ярив. “Багачууддаа барих бидний бэлэг аян”-ны хүрээнд цэцэрлэгт хамрагдаагүй гэрээр хүмүүжиж байгаа хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зэрэг зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах зорилго агуулсан байна.