Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн зургаадугаар ангийн хүүхдүүд салат, төмсний нухашнаас хордлого авсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогджээ.
Зургаан хүүхдийн шинжилгээнээс “Staphylococcus aureus” буюу “Алтлаг стафилакокк” илэрсэн байна. Тэдний идсэн салат, салатанд орсон хүнсний бүтээгдэхүүн, ус, арчдас болон ходоодны угаадсанд шинжилгээ хийхэд холимог салат, байцааны салат, ходоодны угаадаснаас “Staphylococcus aureus”, “Дархангэрэл” ХХК-ийн хиамнаас гэдэсний савханцар, “Staphylococcus aureus”, төмсний нухашнаас “Bacillius cereus”, “Staphylococcus aureus”, арчдаснаас гэдэсний савханцар илэрсэн аж.
Хүүхдүүд “Ургац баяр” тэмдэглэх гэж гэр гэртээ төрөл бүрийн салат,
төмсний нухаштай бялуу, жимс, үзэм, чацарганы шүүс, будаа, хиамтай
ороомог зэргийг ангидаа авчирчээ. Үүнээс идсэн 16 хүүхэд хордлого авч, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж
байгаад бие нь сайжирч эмнэлгээс гарсан. Бусад 16 хүүхэд, багш, ар
гэрийнхний биеийн байдал хэвийн байгаа аж.