Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид БНСУ-аас туршлага судлав

2014-10-28

Энэ сарын 20-26 ны өдрүүдэд 28 хүний бүрэлдхүүнтэй баг батлагдсан хөтөлбөрийн дагуу туршлага судлах ажлыг амжилттай зохион байгуулжээ. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Ажлын албаны 28 хүний бүрэлдхүүнтэй баг 7 хоногийн хугацаатай албан ёсны айлчлал хийсэн байна. Тус айчлалын зардлыг төлөөлөгчид 100 хувь өөрсдөөсөө гаргасан байна.

Айлчлалын эхний өдөр БНСУ-ын Гёнги аймгийн ИТХ-ын дарга КАНГ ДЭГ ГҮ Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр Гёнги аймгийн ерөнхий танилцуулга хийж, хот төлөвлөлт, боловсрол, эрүүл мэнд, хог хаягдал зохицуулах баялгын эргэлтийн хэлтэс хариуцсан дарга нар тус тус мэдээлэл хийв. Танхимын уулзалт, ярилцлага,асуулт, хариулт өрнөсний дараагаар газар дээр нь очиж танилцах аялалаар үргэлжилсэн байна.

Уулзалтаар салбар бүрийн хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлж, хоёр орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэх хоёр аймгийн найрамдал хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан аж.

Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид Солонгос улсын тэргүүн туршлагыг нүдээр үзэж, гараар барьж, улмаар шинэ санаа бүрийг Дархан хотынхоо хөрсөнд буулгаж бодит ажил хэрэг болгохыг зорьжээ. Дархан сумын ИТХ-ын дэргэдэх дөрвөн хорооны дарга нар БНСУ-д хийсэн айлчлалын тайланг салбар тус бүрээр нэгтгэж гаргах бөгөөд цаашид Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, үйл ажиллагаанд тусгаж ажиллахаар болсон байна. Түүнчлэн туршлага судлах айчлалын үеэр төрийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна хувийн хэвшлийн үйлдвэр болох арьс шир боловсруулах,моторын үйлдвэрүүдээр зочлон Дархан хотын бизнес эрхлэгч нарыг тус үйлдвэрүүдтэй холбож өгөх гарцыг эрэлхийлсэн байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%