Уулзалтын үеэр Гёнги аймгийн ерөнхий танилцуулга хийж, хот төлөвлөлт,боловсрол, эрүүл мэнд, хог хаягдал зохицуулах баялгын эргэлтийн хэлтэс хариуцсан дарга нар тус тус мэдээлэл хийв. Танхимын уулзалт, ярилцлага,асуулт, хариулт өрнөсний дараагаар газар дээр нь очиж танилцах аялал эхэлсэн байна.
Уулзалтаар салбар бүрийн хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлж, хоёр орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэх хоёр аймгийн найрамдал хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан аж.
Дархан сумын ИТХ-ын дэргэдэх дөрвөн хорооны дарга нар БНСУ-д хийсэн айлчлалын тайланг салбар тус бүрээр нэгтгэж гаргах бөгөөд цаашид Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж үйл ажиллагаанд тусгаж ажиллахаар болсон байна.Түүнчлэн туршлага судлах айчлалын үеэр төрийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна хувийн хэвшлийн үйлдвэр болох арьс шир боловсруулах,моторын үйлдвэрүүдээр зочлон Дархан хотын бизнес эрхлэгч нарыг тус үйлдвэрүүдтэй холбож өгөх гарцыг эрэлхийлсэн байна.