Шарын гол сумын ЗДТГ-аас санаачлан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахын төлөө хамтдаа сурч хөгжье" сумын анхдугаар зөвлөгөөнийг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Гэр бүл хүүхдийг хөгжүүлэх цогц хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, 2014 оныг гэр бүлийг дэмжих жил болгон зарласан ажлын хүрээнд сумын ЗДТГ-ын санаачилгаар ХГБХХ, сумын боловсролын байгууллагууд хамтран сумын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулсан байна. Зөвлөгөөнөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд хүүхдийн төлөө хамтран ажиллах уриалга гаргалаа.