Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн ээлжит 19 дүгээр хуралдаан боллоо.

2014-10-29

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 19 дүгээр хуралдаан 2014 оны 10-р сарын 21-ны өдрийн 14:00 цагт хуралдаж  11 асуудал хэлэлцэв.

Хуралдаанд Р.Зоригтбаатар, П.Мөнхтөр, М.Бас-Эрдэнэ, Д.Шинэбаяр, Ж.Гантулга нар хүрэлцэн ирж ирц 54,5 хувьтай хуралдсан байна.

 

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1.         Нутгийн удирдлагын бодлогын хүрээнд:

1.1.      Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдааныг 11 дүгээр сарын 7-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар шийдвэрлэв.

 

2.Орон нутгийн өмчийн хүрээнд

2.1.      Сум дундын 10 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор улсын орлого болгохоор шийдвэрлэсэн “DAYONG” маркийн 03-30 ЧОЗ улсын дугаартай, “ДАЮН” маркийн 2 дугуйт мотоциклуудыг тус бүр үнэ тогтоож, сэлбэг хэрэгслийн зориулалтаар худалдах,

2.2.      Монгол улсын Төрийн өмчийн хороо, Үндэсний Аудитын газрын санал, хүсэлтийн дагуу 21 352 310 төгрөгийн үнэ бүхий орон нутгийн эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх,

2.3.      Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, холбогдох бичиг баримтуудыг үндэслэн, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн 366 934 164 төгрөгийн өртөгтэй 13 нэр төрлийн, тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн 279 785 632 төгрөгийн өртөгтэй, 9 төрлийн буюу нийт 22 төрлийн 646 719 796 төгрөгийн хөрөнгийг “Баянтүмэн хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт балансаас балансад тус тус шилжүүлэх,

2.4.      Матад сумын ИТХ, Эрүүл мэндийн төвийн санал, шийдвэрийг үндэслэн, Матад сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн эхийн амрах байрыг дуудлага худалдаагаар худалдах,

2.5.      “Чойбалсан хөтөч” ОНӨҮГ-ыг татан буулгах зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1336
520 / 39%
424 / 32%
192 / 14%
200 / 15%