Бүчён хотын ИТХ-ын дарга Kim Moon Ho Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Бүчён хот, Дархан уул аймаг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, ах дүү найрамдлын харилцаа тогтоосон хот юм. Энэ ч утгаараа төлөөөлөгч нарыг халуун дотноор угтан авч, хуралдааны танхим, ИТХ-ын үйл ажиллагааны талаар танилцуулав. Энэ үеэр Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Бүчён хотын ИТХ-ын ажлын албатай хамтран ажиллах гэрээг үзэглэв.


