Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАМГИЙН ӨНДӨР ШАГНАЛЫН САНТАЙ ӨСВӨРИЙН ЭМЭГТЭЙ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛНО

2019-01-02

Монголын гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, өсвөрийн тамирчдын амжилтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн тамирчдыг бэлтгэн гаргахад өндөр үүрэг гүйцэтгэж ирсэн Дархан алтан бөмбөг клубийн 5 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан  аймгийн ЗДТГ, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Анд авто сервис, Түмэн буудай ХХК, Тамирчдын эцэг эхийн зөвлөл хамтран 15-16 насны эмэгтэй өсвөрийн волейболчдын нээлттэй тэмцээнийг 2019 оны 1 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулах гэж байна. 
“Дархан алтан бөмбөг клуб”-ийн 5 жилийн ой нэрэмжит олон хотын нээлттэй тэмцээн нь волейболын спортоор хичээллэгч хүүхэд залуучуудын сонирхлыг нэмэгдүүлж, чөлөөт цагийг үр дүнтэй зөв боловсон өнгөрүүлэх, Дархан-Уул аймгийн волейболын хөгжилд хувь нэмрээ оруулж, залгамж халааг бэлдэх зорилготой бөгөөд зөвхөн өсвөрийн эмэгтэй тамирчдын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. 
Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 40 гаруй баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ба тэмцээний ялагч баг алтан медаль, өргөмжлөлөөс гадна 1 сая төгрөгийн эзэн болох юм.
Тэмцээн ДСЦТС ХК-ийн “Эрчим” спорт клуб болон Биеийн тамир спортын газар, АШУҮИС, Монгол Оюу сургууль зэрэг 4 байгууллагын спортын танхимд зэрэг явагдах юм байна. 
Тиймээс спортод элэгтэй нийт Дарханчууд та бүхнийг 1 дүгээр сарын 04-06-ны өдрүүд буюу ирэх амралтын өдрүүдэд хүрэлцэн ирж, Дарханыхаа өсвөрийн эмэгтэй баг тамирчдыг уухайлан дэмжихийг уриалж байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%