Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цэвэр бохир усны менежментийг сайжруулах бодлогын баримт бичгийг боловсруулжээ

2014-11-13

     Хөгжиж буй улс орнуудад хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банк, CDIA хамтран Дархан-Уул аймагт 2012 оноос эхлэн цэвэр бохир усны менежментийг сайжруулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан эхэлсэн байна.
     Энэхүү үндэслэлийг боловсруулснаар 2028 он хүртэл цэвэр бохир усны менежментийг барьж ажиллах техникийн бодлогын баримт бичигтэй болж байгаагаараа ач холбогдолтой юм.
      Цэвэр, бохир усны дэд бүтцийг сайжруулах тус төсөл нь Засгийн газар болон аймгийн ЗДТГ-ын анхаарал хандуулж буй асуудлууд, Дархан хотын одоогийн мастер төлөвлөгөө болон Засгийн газрын Дархан хотыг бүс нутгийн аж үйлдвэрийн төв, жишиг хот болгох зорилттой нягт уялдаж байгаа юм. Тус баримт бичгийг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбатад хүлээлгэн өглөө.
    Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Аймгийн төвд амьдарч буй иргэдийн амьдрах тохилог орчныг бүрдүүлэх үүднээс төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны системийг сайжруулах” хот байгуулалтын салбарын бодлогыг хэрэгжүүлэх ажил багтсан. Түүнчилэн тус төсөл нь АХБ-ны Монгол улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн нөлөөлөл, үр нөлөө, үр дүн болон Мянганы хөгжлийн хот, суурин газруудын эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах зорилтын биелэлтэд зохих хувь нэмэр оруулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%