Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Хуралдааныг зарлав

2014-11-14

    Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдав.
     Тус хурлаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 7 дугаар хуралдааныг 2014 оны 12  дугаар сарын 01-ний өдөр хуралдуулах тогтоолыг гаргав.
    Хурлын хуралдаанаар:
а/ Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн 2014 оны ажлын тайлан, 2015 оны зорилт
б/ Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
в/ 2014 оны төсөвт тодотгол хийх тухай
г/ Аймгийн 2014 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай тус хэлэлцэх юм байна.
     Хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэд, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат нарт тус тус даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%