Энэ сарын 15-нд Зүүнговь суманд ''Ногоон алт'' төслийн хүрээнд бэлчээр ашиглагчдын холбооны шинэ байр хүлээн авлаа. Энэ ажлын хүрээнд Тэс, Баруунтуруун, Зүүнговь сумдын бүлгийн ахлагч нарт аймгийн холбогдох албаны хүмүүс, болон сумын ногоон алт төслийн зохицуулагч М.Баттогтох нар сургалт зохион байгуулав. Сургалтанд БАХ-ны тэргүүлэгч, гишүүд сумын удирдлагууд оролцлоо.