Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын 16 дугаар багийнхан хорооллын төлөвлөлтөнд онцгой анхаарахыг сануулав.

2014-11-24

Дархан сумын 16 дугаар багийнхан хорооллын төлөвлөлтөнд онцгой анхаарахыг сануулав.
Дархан сумын 16 дугаар багт “Иргэдээ сонсоё” багийн ИНХ-ын өргөтгөсөн хэлэлцүүлгийг 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулав.
Багийн ИНХурлын үеэр тус багийн иргэд хороолол доторх зас зогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон асуудлаар санал гаргав. Тухайлбал: Дархан хот хорооллынхоо ерөнхий төлөвлөлтөнд анхаарч, дур зоргоороо шугам хоолой татаж, зам сэтэлж байгаад анхаарах, үер усны хоолойг байнга цэвэрлэж байх, Орон сууцны хороолол дундах бар цэнгээний газруудыг цэгцлэх, байрнуудын гадна шаардлага хангасан автозогсоолыг барих одоо байгаа зогсоолуудын бордюрыг өндөрсгөж, өргөтгөх шаардлагатай байна гэв.
Том оврын автобус цагийн хуваарийн дагуу үйлчлэх шаардлагатай байна. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй болохоор иргэд таксинд суучихаад байгааг ч сануулж байсан юм.
СӨХ, архичид хоёроос болж аймгийн дарга нарын чих байнга халууцна. Иймд архидалтын асуудлыг онцгойлон авч үзэж, радио телевизээр суртал нэвтрүүлэг явуулж байх шаардлагатай байна.
СӨХ-ны бүтэц буруу учраас ийм маягаар ажиллаад амжилтанд хүрэхгүй. Орон сууцны контор хэлбэрээр ажиллах юм уу, эсхүл НААҮГазар нь хариуцаж ажиллах нь зөв гэж үзэж байв.
Багийн ИНХуралд аймгийн НААҮГ, Захирагчийн албаны дарга нарыг оролцуулах хүслээ.
 Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Эрдэнэбат, Төлөөлөгч П.Оюунгэрэл нар оролцов. Мөн Дархан сумын 16 дугаар багийн ИНХ-ын дарга Г.Ганзориг, тус багийн 38 иргэн оролцлоо.

Мэдээг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%